Ерөнхий сайд туршилтаар ажиллуулж байгаа хүмүүсээ жинхлэхийг хүслээ

 

        Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр 2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгжид шагнал гардуулж, үг хэллээ.

 

Тэрээр хувийн хэвшлийнхнээс нэг зүйл хүссэн нь олон хүний талархлыг хүлээж, бас анхааралд өртжээ.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сүүлийн үед нэг буруу жишиг тогтож газар авах янзтай болсон байна. Энэ нь хүнийг туршилтын хугацаа нэрийн дор цалингүй эсвэл бага цалингаар олон сараар ажиллуулж, жаахан бүдүүлгээр хэлбэл мөнгөний машин болгон хөдөлмөрийг нь шулж байна. Иймээс туршилтаар ажиллуулж байгаа хүмүүсээ жинхэлж, үндсэн ажилтан болгон үндсэн цалинг нь олгож байхыг хувийн хэвшлийнхнээсээ хүсье” гэсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Бат (202.179.25.162)

    2017-04-28

    Энэ Засгийн газрын явуулж байгаа бодлого төвлөлт аюулыг зайлуулах хөшүүрэг болж байна.