Гаалийн ерөнхий газар БНХАУ-ын гаалийн ерөнхий газартай хар тамхины чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо

 

        МУ-ын ГЕГ-ын дарга Б. Асралт БНХАУ-ын ГЕГ-ын дарга Юй Гуанжоу-тай хоёр талт ажлын уулзалт хийлээ. Тус уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хилийн боомтын үйл ажиллагаа, дэд бүтэц, менежментэд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцлоо. Үүнд:

 

Хар тамхи, мансууруулах бодисын тээвэрлэлтэд хяналт тавих, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр нягт хамтын ажиллагаатай ажиллахын зэрэгцээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх чиглэлд онцгой анхаарал хандуулахаар болов.

 

“Манифестийг цахимжуулах төсөл”-ийн хүрээнд манифестийг цахим хэлбэрээр солилцох туршилтын ажлыг эхлүүлэхээр тохиролцов. 
 

Монгол, Хятадын хилийн боомтуудын хөгжил, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцон, нэгдсэн ойлголтод хүрч, протоколд гарын үсэг зурлаа.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Уурсавсаг (202.55.191.205)

    2017-04-28

    ШАл худла зоосны нүхээр хорвоог харагсад. Ажиллаад хар тамхи илрүүлсэн болгон нь тэр газраасаа шилждэг шүү дээ тэгэхлээр илрүүлэх хүн байх уу.