Кассын машин, хэвлэх төхөөрөмжийн үзэсгэлэн явагдаж байна

        “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд  өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа”-г Нийслэлийн татварын газар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс, “Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо” Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан бөгөөд НТГ-ын дарга Д.Мөнх-Учрал, ХСНХ-ны гүйцэтгэх захирал Ж.Баянмөнх нар нээж, татвар төлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв.  

 

Энэ үеэр БЗД-ийн Санхүү, төрийн сангийн Хэлтсийн дарга Ц.Өсөхбаяр “2016 оны төсвийн зарцуулалт”-ын талаар танилцуулга хийж,  БЗД-ийн Татварын хэлтсийн Татвар төлөгчтэй харилцах тасгийн Улсын ахлах байцаагч Ц.Эрдэнэхүү “И-баримт”-ын  талаар татвар төлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгч, сургалт зохион байгууллаа.

 

МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнууд Татварын албатай хамтран татвар төлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэн, танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг үйлчлүүлэгч, иргэдийн дунд зохион байгуулсан нь иргэд үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээв.

Өнөөдөр “Кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгчдийн зах зээлийн 80 орчим хувийг эзэлдэг дараах компаниуд оролцсон байна. Үүнд:

  • “Электромон трейдинг” ХХК
  • “Вансифорус” ХХК
  • “Датакейр” ХХК
  • “Интер актив Би Ай” ХХК
  • “Прософт технологи” ХХК
  • “Ритус” ХХК
  • “Инфо системс” ХХК
  • “Майсофт” ХХК
  • “Тангетэд плас” ХХК
  • “Мажор софт” ХХК
  • “Ай си ти вишн” ХХК
  • “Интерактив” ХХК
  • “Тауэр Софт” ХХК

 

Үзэсгэлэн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр "Мишээл" төвийн НҮНТ дээр, 11-ний өдөр "Драгон" НҮНТ дээр үргэлжлэх бөгөөд өөрийн хэрэгцээнд тааруулан цахим төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмжийг сонгон, худалдан авах аятай нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)