Циркийн арслан тоглолтын үеэр сургагч руугаа дайрчээ

 

Циркийн сургуультай арслан тоглолтын үеэр сургагч руугаа дайрсан хэрэг Францад гарсан байна. Тэрээр үзэгчдийн нүдэн дээр амьтан сургагч руу дайрч, ноцож хэмлэсэн аж.

 

Харин азаар, сургагчийн эхнэр ойр байсан тулдаа гал унтраагчаар шүршин араатныг зайлуулж чаджээ. Үүний дараа шархдаж гэмтсэн сургагчийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд таван цагийн мэс ажилбар хийж, амь насыг нь аварсан байна. 

 

Уг арсланг үүрд "нойрсуулалгүй", харин амьтны хүрээлэнд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)