Манай бөхчүүд хоёр нь хүрэл медаль хүртлээ

 

        Чөлөөт бөхийн 2017 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 10-14-ний өдрүүдэд Энэтхэгийн нийслэл Делид болж өнгөрлөө. Тэмцээний сүүлийн өдөр манай дөрвөн бөх зодоглосноос хоёр нь хүрэл медаль хүртэв. Тодруулбал, Эрэгтэйчүүдийн 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 125 кг-д Н.Золбоо нар тус тус хүрэл медаль хүртжээ.

 

П.Өнөрбат гавьяатын хувьд тэгшитгэлийн барилдаанд Японы Масао Мацүсакаг 3:2-оор, шөвгийн наймд Тажикистаны Баходур Кодировыг 4:0-ээр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ираны Алиреза Каримид оноогоор цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанаа БНСУ-ын Ким Гван Уктай хийж, 7:6-гаар ялсан юм.

 

Н.Золбоогийн хувьд тэгшитгэлийн барилдаанд залуучуудын Казахстаны Ермукамбет Инкарыг 12:6-гаар ялсан ч 1/4 шигшээд Ираны Ядоллах Мохебид 1:5-аар ялагдсан. Харин дагах барилдаанд БНХАУ-ын Хай Шаныг, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Нам Кун Жинийг тус бүр цэвэр ялжээ.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)