Түмнийг шуугиулсан барилдаан

 

        Өчигдөр болсон Монгол улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан Монгол бөхийн өргөөнд олныг өндөлзүүлсэн барилдаанаар  дүүрэн болж өндөрлөлөө. Хүндэтгэлийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан  Н.Батсуурь, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдавга,улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ болон заан 4, харцага 8, начин 24 зэрэг улс, аймгийн цолтой 256 бөх зодоглолоо.    

Арслан цолтны хүндэтгэлийн барилдаан энэ жил Алтан жолоо группийн 25 жилийн ойн нэрэмжит болсноороо онцлог байлаа. Барилдааныг үзэхээр төрийн наадмын түрүү булаалдаж явсан үе үеийн ахмад арслангууд  Ц.Бадамсэрээжид, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ж.Хайдав, Ө.Эрдэнэ-Очир, Б.Ганбаатар нар хүрэлцэн ирж бөхөд хайртай түмэн олноо баярлууллаа. Алтан Жолоо групп нь 25 жилийн ойгоо тохиолдуулан бөх үзэгчдийн дунд  25 азтаныг тодруулж ,арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. 

 

Мөн улсын арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдавга нарын хүч шавхсан барилдаан тун чиг үзүүштэй барилдаан байлаа. Аймгийн арслан О.Хангай тун онцгой байж арслан цолны хүндэтгэлийн барилдааны  түрүүг авч, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэж, их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Л.Цэрэнтогтох  нар шалгарлаа.              

Олон сайхан ажлуудаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг Алтан жолоо группийн 25 жилийн ойн барилдаан уран, тааварлашгүй  барилдаанууд ихтэй,   үзэгч түмнээр дүүрэн онцгой сайхан болж өндөрлөлөө.
 

Арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ

 

 Азтан тодруулахаар улсын арслангууд гарч ирлээ

 

 Бөх үзэгчид дундаас тодорсон 25 азтан

 

 Уран барилдааны шагнал  Улсын начин Ц.Чимэддорж

 

 Түрүү бөх аймгий нарслан О.Хангай

 

 Түрүү бөх аймгий нарслан О.Хангай

 

 Их шөвгийн шагнал

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)