“Реформ-20” клубын уулзалтанд хэсгийн ахлагч нар оролцлоо

 

        Тус клубын ээлжит уулзалт өнөөдөр Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт боллоо. Уулзалтанд Чингэлтэй дүүргийн 7 болон 8 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга, Засаг дарга, хэсгийн ахлагч нар оролцлоо.

 

Оролцогчдод зориулан Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга бөгөөд “Реформ-20” клубын удирдагч М.Ганбаатар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн ажлууд, цаашид гэр хорооллын дэд бүтцийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дэвшүүлж байгаа зорилтын тухай танилцуулга хийсэн юм.

 

Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын тулд шинээр хийхээр төлөвлөж байгаа “Сервис центр”-ийг нийслэлийн иргэд ихээр сонирхож байгааг дуулгахын зэрэгцээ урд гарсан болон шинээр үүсэж болох алдаа дутагдал гаргахгүй байхыг хэсгийн ахлагч нар хэлж байв.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)