Mobile хувилбар

Гишүүд нийлж лобби байгуулжээ

2017 оны 5 сарын 19

 

        Б.Саранчимэг, Н.Амарзаяа тэргүүтэй УИХ-ын гишүүд “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг” байгуулсан аж.

 

Тэд энэ талаараа энэ сарын 16-ны өдөр Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд болсон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгуулсан Төвийн бүсийн чуулган дээр танилцуулжээ.

 

Улмаар салбарын бодлого, эрх зүйн орчин, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд улс төржилтгүй, шинжлэх ухаанчаар хандахаа илэрхийлэх юм байна.

 

Б.Батаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...