Mobile хувилбар

Эмч болон багш нарын цалингийн зээлийн хүү буурна

2017 оны 5 сарын 19

 

        Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр хурлын эхэнд төрийн зарим алба хаагчдад зориулж, цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэх гэрээг банкуудтай байгуулсан талаар мэдээллээ. 

 

Тодруулбал, 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг Хаан банк, Төрийн банкнаас жилийн 18 хувийн хүүтэй авах боломж бүрджээ.  Урьд нь цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг байсан аж.

 

Хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь  зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх шаардлагыг хангасан байх гэнэ. Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээлгэх олгох нөхцөл бүрдсэн байна. 

 

Б.Бат
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...