Яармагийн гүүр зургаан эгнээ болно

 

        “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 2, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамарсан гүүрэн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийхээр 2017 оны төлөвлөгөөнд тусгасан. Үүний дагуу газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байгаа аж.

 

Ингэснээр Яармагийн шинэ гүүр, хуучин гүүр нийт зургаан эгнээтэй болох бөгөөд гүүрний ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусахаар төлөвлөгдсөн байна. Энэхүү гүүрийг БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа аж. 

 

Б.Батаа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)