“Маргад эрдэнийн орноор аялсан нь”
- 2017-05-25
- Энтертайнмент
- 0
Найруулагч Владимир Торопчиний бүтээл “Маргад эрдэнийн орноор аялсан нь” хүүхэлдэйн киноны нээлт энэ сарын 26- нд “Өргөө” кино театрт болно. Хүүхэлдэйн кинонд Р.Мөнхсайхан, Э.Чинзориг, М.Батмагнай нарын туршлагатай уран бүтээлч дуу оруулжээ. Кино 93 минут үргэлжилнэ. Хүүхэлдэй киноны үйл явдлаас дурдвал зальжин, хорон санаат Урфин шидэт орны шинэ захирагч болохыг хүснэ. Тэр модон цэргийн арми байгуулан, Эмэралд хотыг эзлэн авч бүх зүйл түүний санаснаар болох ч ялалтаа тэмдэглэхийн даваан дээр Дороти гэх охин гарч ирснээр бүх зүйл бүтэлгүйтнэ. Охин гэртээ харихаасаа өмнө шинэ найзууд болох аймхай мануухай, төмөр хүн, зоригт арслан нарт тусалж, Урфиныг дарах хэрэгтэй болдог. Үүний тулд найзууд Урфин гэж хэн болохыг олж мэдэх хэрэгтэй болдог байна.
С.Орхоншүр
Сэтгэгдэл (1)
Хандаа (112.72.9.198)
УнÑÐ¸Ñ Ð´ÑÑÑай ном, ҮзÑÑ Ð´ÑÑÑай кино болжÑÑ