Өнөөдөр болох үйл явдал

 

 

09.00 цагт МУИС-ийн Дугуй танхимд Монгол Хятадын харилцааг манай улсын Зүүн Хойт Азийн бүс нутаг дахь ашиг сонирхлын хүрээнд тодорхойлох эрдэм шинжилгээний хурал болно. Уг хурлыг МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль БНХАУ-ын Өвөр Монголын их сургуулийн Монгол улсыг судлах хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.

 

11.00 цагт МУБИС А байрны 200 тоот од өсвөр насны 5000 сурагчид дунд зохион байгуулсан “Цахим орчин дахь ухаалаг хэрэглээ” хөтөлбөрийн тайлангийн уулзалт болно.

 

11.00 цагт “MN-Мэдээллийн төв”-д Монголын телевизүүдийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний талаар мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт Баянхошуу руу салдаг замын баруун талын МТ шатахуун түгээх станцын баруун талд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “ТОСК–999” төслийн эхний ээлжинд баригдах 13 блок, 212 айлын орон сууцны барилга угсралтын ажлын шав тавих ёслол болно. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, “Жи Ди констракшн” ХХК–ийн захирал У.Баатар болон бусад албаны хүмүүс, инженер техникийн ажилтнууд оролцно.

 

14.00 цагт “MN-Мэдээллийн төв”-д Австри-Монгол хоёр улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд “Австри-Монголын хөгжмийн фестиваль”-ийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Хуралд Бээжин дэх Австрийн ЭСЯ-ны Соёлын форумын захирал Арнолд Обермэйэр, Гетё соёлын төв буюу GMUB төслийн удирдагч Мартин Зенкер, “Жазз Лаб” хөгжмийн агентлагийн тэргүүн Т.Мандхай нар оролцоно.

 

14.00 цагт Зохистой хөдөлмөр-2017 сарын аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах /Амгалан, Цагдаагийн академийн орчим/ Жунсон ХХК-ны барилгын гадна талбайд нийслэлийн хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах талаар үзүүлэх сургалт зохион байгуулна. Сургалтын үеэр барилыг салбарт гарч буй ослын шалтгаан нөхцөл, ослын тоо буурсан эсэх, мэргэжлийн байгууллагын авсан арга хэмжээ, дүгнэлт, барилга угсралтын үед баримтлах хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм, анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээлэл авах боломжтой.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)