“Насны хишиг”-ийг ирэх сарын олгоно

 

 

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Насны хишиг” олгодог болсон. Энэ дагуу Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгож байхаар болсон юм. “Насны хишиг”-ийг 65 ба түүнээс дээш настай ахмадууд авдаг. Өнгөрсөн хоёрдугаар сард 51500 ахмад настанд 4 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.

 

Тэгвэл одоо Үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг” олгоно. Цагаан сараар насны хязгаарт хараахан хүрээгүй байсан ч одоо нөхцөлүүдийг хангасан бол харьяа газрынхаа халамжийн мэргэжилтэнд хандах боломжтой аж.  Харин долдугаар сарын 11-нээс хойш төрсөн ахмадууд энэ жил авах боломжгүй аж.

 

Насны хишиг олгохдоо:

  • 65-69 настай ахмадад 50 мянган төгрөг
  • 70-79 настай ахмадад 80 мянган төгрөг
  • 80-89 настай ахмадад 150 мянган төгрөг
  • 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөг

                                                                                                                                                      Б.Батаа 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)