“Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөр”-ийн хэлэлцүүлэг боллоо

 

 

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газар хамтран "Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөр”-ийн хэлэлцүүлгийг зохион байгуулав.

 

Хэлэлцүүлэгт Эрчим хүчний, Барилга хот байгуулалтын, Байгаль орчин, аялал жуулчлалын гэх мэт хэд хэдэн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Барилгын хөгжлийн төв, Стандарт, хэмжил зүйн газар ,Эрчим хүчний хөгжлийн төв зэрэг төрийн байгууллагуудаас гадна Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, НҮБ-ийн Ногоон эдийн засгийн түншлэл зэрэг олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

 Уг хөтөлбөр нь эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай хэрэглэх үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг хууль тогтоомж, нэгдсэн бодлогоор уялдуулах, инновацид суурилсан эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, хэрэглэх замаар уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлэх зорилготой аж.

                                                                                                                            Б.Батаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)