С.Аюурбуниа: Дэлхийн зах зээл дээр гарсан хамгийн шилдэг эмнүүдийг манай компани оруулж ирсэн


 

 

        Монголын элэгний эмгэг судлалын холбоо Ази-Номхон далайн элэгний эмгэг судлалын холбоотой хамтран “Элэгний С вирус ба хавсарсан халдвар” сэдэвт олон улсын элэгний эмч нарын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. 

 

 Энэхүү хуралд 24 орны 500 гаруй хүндэт профессорууд оролцож, орчин үеийн вируст хепатитийн эмчилгээ оношлогоо, эмнэлзүйн удирдамжуудыг танилцуулахын зэрэгцээ элэгний С вирусыг устгах эмчилгээний явц үндэсний хөтөлбөр, бодлогын хэрэгжилт зэрэг өөрийн улсын туршлагыг бусад гадны улс орны эмч мэргэжилтнүүд болон судлаач нартай хуваалцах боломжтой аж. 

 

Энэхүү арга хэмжээний бас нэгэн чухал байгууллага “Омбол” ХХК-ийг онцолж байна. Ингээд “Омбол” ХХК-ийн  Ерөнхий менежер С.Аюурбуниатай ярилцлаа. 

 

-Омбол ХХК –ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-“Омбол” ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдсан. Эм, эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болсон. Манай компанийн гол онцлог нь элэгний В, С вирус, элэгний янз бүрийн үрэвсэлт өвчнүүдийн эмнүүдийг ханган нийлүүлдэг. 2016 оноос эхээд элэгний В, С вирусын халдварыг эмчилдэг эмнүүдийг тэр дундаа дэлхийн зах зээл дээр гарсан хамгийн шилдэг эмнүүдийг манайх оруулж ирсэн. Тодруулбал, АНУ-ын Глед компанийн Харвоны эм байгаа. Энэхүү эмийг монголын ард түмэн бүгд мэдэж байгаа. 

 

Мөн элэгний В вирусын Виреад гээд эмийг оруулж ирсэн байгаа. Энэтхэг улсаас Хепсинат ЛП  гэдэг эмийг  оруулж ирсэн. Манай компани энэ оноос эхлээд элэгний С вирусыг эмчилдэг Хепсинат ЛП гэдэг эмийг Энэтхэг улсын натко эмийн үйлдвэр, Эрүүл мэндийн яамтай хамтран гэрээ байгуулсаны үндсэн дээр эмч эмнэлгийн ажиллагсадад эрүүл мэндийн даатгалын жороор үнэ төлбөргүй болгох ажлыг зохион байгуулсан. Мөн ард иргэдэдээ зориулаад 2+1 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. 

 

Энэ нь тухайн хүн элэгний С вирусын эмийг 3 сав эм ууж байж нэг курс болдог. Тэгэхээр манайх 2 сав эмийг нь эрүүл мэндийн даатгалын жороор олгоод, гуравдахь эмээ жороо бичүүлж ирээд тухайн иргэн үнэ төлбөргүй авах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл, 280 мянган төгрөгөөр тэр хүн элэгний С вирусээсээ салах боломжтой болж байна гэсэн үг. Элэгний хатуурал, цирроз, хавдар зэргээс иргэд элгээ хамгаалах бүрэн боломжтой болсон гэж ойлгож болно. Мөн 2017 оны 10, 11 дүгээр сараас манайх элэгний С вирусын бүх генотип үйлчилгээг үзүүлдэг Велепинат гэдэг эмийг оруулж ирэхээр болсон. В  вирусын Виреад гэдэг эмээс арай өөр хамгийн сүүлд АНУ-д элэгний В вирустай хүмүүст зориулагдсан гаж нөлөө багатай Вемлид гэдэг эмийг оруулж ирнэ. 

 

-Элэгний олон төрлийн эм байна. Дээр дурдсан эмнүүдийн ялгаа үйлчилгээ нь юу байна вэ?

 

-Ер нь олон улсын нэршлээр бол харвоны бол оригнал эм гэсэн үг шүү дээ. Энэхүү эмийн лицензийг АНУ Глед компани  харвони эмээр дэлхийн олон орныг хангах боломжгүй. Тиймээс өөрийнхөө лицензийг  Энэтхэгийн 11 үйлдвэрт худалдсан байгаа. тэгэхээр энэтхэгээс орж ирж байгаа эмнүүд маань бүгд Харвони лицензээр үйлдвэрлэгдсэн эмнүүд байгаа. Дотор нь орж үйлчилж байгаа бодисууд бүгд адилхан гэсэн үг. Харин бусад эмнүүд нь лицензээр нь үйлдвэрлэгдсэн элэгний С вирусын эсрэг үйлчлэх эм гэж ойлгож болно. 

 

-Эмнүүдийн гаж нөлөөлөл хэр байх вэ. Элэгний эмнүүдийг уухаар маш их ядрах, сульдах, шинж тэмдэг илэрдэг гэх юм?

 

-Эдгээр эмнүүдийг уухад тодорхой хэмжээний гаж нөлөө илэрнэ. Тухайн хүний биеийн онцлог өвчний явц, элэгний өвчлөл хэр зэрэг байгаан гэдгээс их шалтгаалдаг. Мэдээж ядарч, сульдах, дотор нь эвгүй болох, нойр их хүрх зэрэг гэх мэтийн шинж тэмдэг илэрдэг. Тэр дундаа В, С вирусээр олон жил өвдчихсөн, удаан явсан хүмүүст ийм шинж тэмдэг илэрдэг. Эхний долоо хоногт ийм шинж тэмдэг илэрчихээд дараа нь дасаад хэвийн хэмжээндээ ороод явчихдаг. Зарим хүмүүст эхэндээ зүгээр байснаа сүүлийн 20 гаруй хоногийн дараа шинж тэмдэг илрэх жиштэй. Ер нь бол хүмүүсээсээ шалтгаалаад янз янз байдаг.  Элэгний В С вирусын эмнүүд маань даатгалд орсон учир хөнгөлттэй үнээр авах боломжтой болсон. Хэрвээ та В вирустэй бол өрхийнхөө эмч дээр очно. Өрхийнхөө эмчээр даатгалын жороо бичүүлнэ. Харин С вирустай бол харьяа дүүргийнхээ эмнэлэг, ХӨСҮТ, Хавдар судлал зэрэг эмнэлэг болон хөдөө орон нутагт  эмний жор бичих эрхтэйгээр Эрүүл мэндийн даатгалын газраас батлагдсан. В вирусын эмийг 60 хувиар хөнгөлүүлж авна. Харин С вирусын эмийг эм бүрээс 210 мянган төгрөгөөр хөнгөлүүлж эмээ авах боломжтой болж байгаа. 

 

 

-Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Ази-Номхон далайн элэгний эмгэг судлалын холбоотой хамтран “Элэгний С вирус ба хавсарсан халдвар” сэдэвт олон улсын элэгний эмч нарын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд танай байгууллага голлох үүрэгтэй оролцож байгаа харагдана. Энэ талаар мэдээлэл өгөөч?

 

-Ази –Номхон далайн улс орнуудын элэгний эмч нарын нийгэмлгийн нэг сэдэвт хурал болж байна. Энэхүү хурал дэлхий даяар жилдээ 3-4 улсад ээлжилж болдог. Бид 2017 оны дөрөвдүгээр сард шанхайд болсон хуралд нь оролцоод ирсэн. Үүний гол онцлог нь Улаанбаатар хотод анх удаагаа зохион байгуулагдаж байгаа. Энэхүү сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа. Манайд иргэд ихэвчлэн хавсарсан вирустай болчихсон байгаа. Тухайн иргэн В вирусын халдвар авчихаад маш олон жил вирусээ эмчлэхгүй явсаар Д вирус дагалдаж гарч ирээд хавсарсан вирустай болчихсон тохиолдол их байдаг. Тиймээс энэ удаагийн хурал манай эмч нарын хувьд маш их мэдээлэл мэдлэг олж авах хурал болж байна. Дэлхийн шилдэг эрдэм доктор профпесорууд энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс энэ чиглэлээр лекц уншиж байгаа нь азтай завшаан юм. Бид наад зах нь өөр улсад болж байгаа хуралд 200-300 гаараа очих боломж байхгүй шүү дээ. Сайндаа 10-20 хүн оролцоно. Тиймээс энэ бол маш ховор тохиох боломж гэж ойлгож байна. 

 

С.Наран 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)