Сонгуулийн санал хураалт 07-22 цагийн хооронд явагдана
- 2017-06-26
- Улс төр
- 0
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр болно. Санал авах байрууд иргэдийн саналыг 07.00-22.00 цаг хүртэл авна.
Үүний дараа явцын дүн мэдээг 22.00 цагаас хойш Сонгуулийн ерөнхий хороонд байрлуулсан дэлгэцээр шууд дамжуулах юм байна. Уг дэлгэцэн дээр гурван нэр дэвшигчийн зургийг байршуулах бөгөөд зургийн доор улсын хэмжээнд авч байгаа саналын дүнг минут, секундээр харуулах аж.
Харин нэр дэвшигчдийн зургийн хоёр талаар аймаг, дүүргүүдийн саналын үзүүлэлтийг дэлгэх юм. Хэвлэл мэдээллийн сувгууд уг дэлгэцээр дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэх боломжтой хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.
Харин хороодоос нэгтгэсэн ирцийн мэдээг Сонгуулийн ерөнхий хорооноос 12.00, 17.00, 22.00 цагт хүргэх юм.
Б.Цэлмэг
Сэтгэгдэл (0)