Автомашинаас ялгарах утааны хорт бодисын хэмжээг шалгахаар болжээ

 

 

Авто тээврийн үндэсний төвөөс замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утаан дахь хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шалгахаар болжээ.

 

 

Ингэхдээ “Бензин хөдөлгүүртэй автомашин-Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5013:2009 стандартын хэрэгжилтийг хангуулах, “Дизель хөдөлгүүртэй автомашин-Утааны тортогжилт зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5014:2009 стандартын хэрэгжилтийг хангуулах юм. Стандартын дагуу хэмжилт хийсэн авто тээврийн хэрэгслийн судалгаа гаргаж, дүн шинжилгээ хийх ажлыг гүйцэтгэх аж.

 

 

Энэхүү хэмжилтийг Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт Наадамчдын зам, Ажилчны гудамж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Их тойруу, Баянбүрдийн тойрог дахь Замын цагдаагийн байнгын пост, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Доржийн гудамж, Чулуун овооны Замын цагдаагийн байнгын пост, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Хасбаатарын гудамж, Гурвалжингийн гүүр орчим, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны зам, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Чингэлтэй өргөн чөлөө, Санзайн замд НАЧА-ны нэг ажилтан, “АТҮТ” ТӨҮГ-ийн техникийн хяналтын үзлэгийн инженер техник хэрэгслийн хамт хийх ба дүүргүүд дэх ЗЦХ-ийн техник, замын хяналт хариуцсан зохицуулагчдын дэмжлэгтэйгээр хэмжилтийг явуулахаар төлөвлөгджээ.

                                                                                                                         

                                                                                                                                                             Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)