Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочлов

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хүлээн авч, дурсгалын зураг авахуулав.

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Монгол Улсын Их Хурал ба хууль тогтоох үйл ажиллагааны үе шатны талаар танилцуулсан юм.

Чуулганы нэгдсэн хуралдааны танхимаар зочилсны дараа Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Т.Оошима сэтгүүлчдэд мэдээлэл хийв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • floversun (202.9.40.80)

    2017-07-20

    Yoponii ix tom xun ailchiljee gaixaltai mundag uls shuu japan baxarxmaar xun torlxtoniig barag buten zuunaar turuulj bgaa yaj tegj ert zow gishgej aguu bolvsrol nom erdemiig turuund tawij chadvaa yos zuitei undes ugsaagaaraa soyolooroo bxarxxaj chaddag xumuus. setgel saitai manai ulsad tusalmj uzuulj baidagt talaxral ilerxiilii. ta eruul saruul urt udaan nasalj az jargaltai baix boltugai. !!!!