А.Базаррагчаа:Хоолой өвдөх нь бөөр өвчлөхийн шалтгаан болдог

Энэ орчлонд төрсөн хүн хоёр тохиолдолд чин үнэнээсээ тангараг өргөдөг юм шиг. Эхнийх нь эх ороныхоо амар амгалан хийгээд тусгаар тогтнолын төлөө амиа үл хайрлан тэмцэх эр цэргийн өргөсөн тангараг. 
    
    Энэ орчлонд төрсөн хүн хоёр тохиолдолд чин үнэнээсээ тангараг өргөдөг юм шиг. Эхнийх нь эх ороныхоо амар амгалан хийгээд тусгаар тогтнолын төлөө амиа үл хайрлан тэмцэх эр цэргийн өргөсөн тангараг. Нөгөө нь эрдэнэт хүний биеийг эрүүл байлгах энхийн элч буюу эмч нарын өргөсөн тангараг байдаг. Эмч хүн өөрөөсөө бусдыг анагаах чадвартай байдаг хэмээн нэгэн их хүмүүн хэлжээ. Тэрхүү үгийн утга учрыг эргэцүүлэн бодоход ариун тангараг өргөсөн эмч нар үнэхээр л хүний төлөө цаг хором бүр энхийн манаанд зогсдог. Тиймээс эрхэм үйлстэй эмч нарын нэгэн төлөөл болсон П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлгийн Бөөр дотоод шүүрлийн булчирхайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч “Түмэн шанд” эмнэлгийн ерөнхий зөвлөх эмч клиникийн профессор А.Базаррагчаатай уулзлаа. Бидний уулзах болсон гол шалтгаан нь сүүлийн үед нийгэмд бөөрөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэх болсонтой холбоотой юм.
-Бөөр хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг эрхтэн бэ?
-Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн. Биеийн жингийн 0,3 хувьтай тэнцэх бөгөөд нэг минутад 1.2 литр цус шүүдэг.  Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг. Харин хэрэгтэй зүйлүүд нь
цусандаа орж байдаг.
-Бөөр өвчлөх гол шалтгаан юунаас үүдэлтэй вэ?
-Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай байна. Үүний гол шалтгаан нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, хүмүүсийн эрүүл ахуйн дадал заншил, хоол хүнсний бүтээгдэхүүн гэх зүйлүүдээс болдог. Чанар муудсан баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс бөөрний үрэвсэлт өвчнүүд ихсэх хандлагатай байна. Ялангуяа 35-45 насны хүмүүст бөөрний үрэвсэл илүү өндөр илэрч байна. Мөн хүйсийн ялгаагаар авч үзэх юм бол эмэгтэйч үүд эрэгтэйчүүдээсээ гурав
дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилдөг.
-Бөөрний өвчин яаж илэрдэг вэ?
-Зовиур шаналгаа нь нуруу бөөрөөр хөших, бөөр өвчилсөн хурц үрэвслийн үед халуурах, шээсэнд өөрчлөлт орж бага гарах ба үнэртэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Шээсний шинжилгээний өөрчлөлтүүд нь өвчний илрэлтийг тодорхой гаргаж өгдөг.
-Бөөрний үрэвсэл гэж яг юуг хэлээд байна вэ?
-Ямар нэгэн хэмжээгээр цусаар дамжих ба ойролцоохь эд эрхтнээс бөөрөнд халдвар ордог. Өгсөх замаар буюу ялангуяа эмэгтэй хүмүүст эрүүл ахуйн дадал заншилтай холбоотой өвчнүүдээр дамжин өвчлөгддөг гэж хэлж болно. Тухайлбал цистит, савны архаг үрэвсэл гэх мэт өвчнүүд нь бөөр үрэвсүүлэх суурь болж байдаг.
-Тэгвэл бөөрний даралт гэж юу вэ?
-Бөөр өөрөө артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн. Даралт ямар нэгэн хэмжээгээр тогтвортой байгаа нөхцөлд бөөр
эрүүл байх боломжтой. Артерийн даралтын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас бөөрний даралт ихэсдэг. Ер нь бөөрний даралт ихсэх олон шалтгаан бий л дээ. Тухайлбал бөөрний үрэвсэл нь судсаа гэмтээвэл даралт ихэснэ. Бөөрний өөрийнх нь судас нарийсах
тохиолдол ч бий. Нэгэнт л бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Тиймээс эрүүл мэнддээ сайн анхаарал тавьж даралтаа аль болох хэвийн хэмжээнд барих нь чухал. Бөөрний даралтад нь өөрчлөлт орсныг
мэдсээр байж тоохгүй олон жил явах юм бол тархи болон бөөрний судас хатуурна. Мөн зүрх томорч бүх биед өөрчлөлт орсноор эцэст нь зүрх өвчлөх эсвэл бөөрний дутагдалд орох, тархины цусан хангамжийн алдагдалд орж цус харвах зэрэг хүндрэлтэй тулгардаг. Мөн бөөрний аливаа өвчний үед нүд, зовхи хавагнана. Ер нь хүний хөвсгөр холбогч эд их байрладаг
газар хаван хуримтлагддаг. Нүүр ам, хөл хавагнаад байвал даруйхан шинжилгээ өгч өөрт илэрч буй өвчнөө хүндрэхээс нь өмнө амжиж эмчлүүлэх нь чухал л даа.
-Бөөрний дутагдлын тухайд?
-Хурц болон архаг дутагдал гэсэн хоёр янзын хэлбэрээр бөөрний дутагдал илэрдэг. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогонд орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрдэг. Үндсэндээ бөөрний олон төрлийн
үед гардаг өвчний хүндрэлийг архаг дутагдал гэж нэрлэдэг. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатангиршиж үйл ажиллагаа нь алдагдан, бөөрний шүүх болон хоргүйжүүлэх чадвар нь алдагдсанаас дутагдалд ордог. Бөөр, элэг бол хүний биеийн лаборатори юм. Шүүх ажиллагаа алдагдсанаас шээс нь цусандаа нэвтэрч, архаг хордлогод орсноор бөөрний дутагдалд ордог.
-Бөөрийг бүрэн эмчлэх боломжтой юу?
-Нэгэнт архагшсан үрэвсэл бол эмчлэхэд хэцүү шүү дээ. Хамгийн гол нь тухайн үрэвсэл нь юунаас үүдэлтэй байна. Ямар төрлийн антибиотик таарах вэ гэх мэтийг нарийн тодорхойлж, оношлоод оносон эмчилгээг нь хийх хэрэгтэй. Мөн бөөрний архаг үрвэслийн үед дархлааг сайжруулах эмчилгээ эрчимтэй хийгдэх ёстой.
-Хөдөлгөөн ихэдсэний улмаас бөөр өвдөх үү?
-Цизилогийн тодорхой ачааллын улмаас бүр тодруулах юм бол тамирчдын хувьд хөдөлгөөн хэт ихэдсэнээс шээсний өнгө хувирах бага зэрэг цустай гарах үзэгдлүүд байдаг. Үүнээс гадна байнгын зогсоо ажил хийснээс тодорхой хугацаанд бөөрөөр эргэлдэх цусны хэмжээ багасч, бөөрөнд ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг. Мөн өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг бол бөөр сунах аюултай. Бөөр хэвлийн гадна талын хананд байрладаг хэвлийн булчингийн хонхорт тогтсон, гадна талаараа өөхлөг хөдөлгөөнтэй эрхтэн шүү дээ. Тиймээс үсэрч харайхад ямар нэг хэмжээгээр дээш доош болдог
юм.
-Рашаан сувилал бөөрөнд хэр сайн эмчилгээ болох вэ?
-Рашаан сувиллын гол үйлчилгээ нь дархлааг сайжруулдаг. Бөөрний архаг үрэвсэлтэй хавганадаг өвчтэй хүмүүст сувилал тус болдог. Учир нь халуун элсээр хучсанаар хаван бууж, цусан хангамж сайжирдаг. Бөөр муутай хүнд адуу, андатрын
мах гэх мэтийг өгч болно. Ялангуяа андатрын мах яагаад биенд сайныг судалсан зүйлүүд бий. Бөөрний ямар нэгэн өвчин, архаг үрэвслүүдийн үед хүний дархлаа буурдаг. Дархлааг сайжруулахын тулд дээрх амьтдын махыг тодорхой тунгаар
идэх болон рашаан сувилалд орох гэх мэтийн эмчилгээ байж болохыг үгүйсгэхгүй. Түүнээс биш эдгээрийг хэрэглээд бүрэн эмчлэгдэнэ гэж байхгүй л дээ.
-Эхлээд ямар эмчилгээ хийвэл үр дүнтэй вэ?
-Бөөрний архаг үрэвсэл болон энэ төрлийн өвчин ихэсч байгаа өнөө үед дараах, шаардлагуудыг биелүүлж байх хэрэгтэй. Тухайн өвчтөн өөрийнхөө бие организмд оносон шинжилгээ, эмчилгээ хийлгэх. Мөн биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг давхар хийлгэх, хоол, ундны эрүүл байх нөхцөл. Хоолны дэглэм сайн барих. Тухайн улиралдаа зохицуулж
хувцаслах, өсгийтэй гутал болон ямар нэгэн доргилт үүсгэх хувцас өмсөхөөс татгалзах. Хөдөлгөөний зохицол маш чухал.
-Бөөрний өвчлөлийн суурь шүд өвдөхөөс эхэлдэг гэж сонссон. Энэ талаар ярихгүй юу?
-Хоолой өвдөх нь бөөрөнд хүчтэй нөлөөлнө. Ялангуяа хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд маш их нөлөөтэй. Учир нь халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад үрэвсэх шалтгаан болж өгдөг. Бөөр өвдөх нь тархи, гэдэс ходоодонд,
заримдаа яс сийрэгжихэд хүртэл нөлөөлж байдаг. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүний даавар булчирхайд нөлөөлдөг бол эмэгтэй хүний саванд нөлөөлдөг. Бөөрний үрэвслээ бүрэн эмчлүүлээгүй бол бүх хортой бодис нь тарах аюултай. Хар үгээр хэлэх юм бол шээс цус хоёр хамт эргэнэ гэсэн үг юм.
-Манайд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж байсан?
-Тийм тохиолдол бий. Энэ хагалгааг Монголын анагаах ухааны хүрээлэн “Монмэс” эмнэлэг, Клиникийн III эмнэлгийн хамтарсан баг Хятадын “Шижитан” эмнэлгийн доктор Хан нар “Бөөр шилжүүлэн суулгах” төслийн хүрээнд амжилттай
хийсэн. Урьд нь нэг удаа хийсэн боловч амжилтгүй болж байсан  Саяын хагалгааны хувьд өндгөн эс таарсан учраас амжилттай болсон. Өөрөөр хэлбэл амьд донороос бөөр суулгуулсан эмэгтэй 1989 оноос хойш III эмнэлэгт анх оношлогдож,
эмчилгээ хийлгэсээр өдий хүрч байна.
-Хагалгааны үр дүн ямар болсон?
-Өндгөн эс таарсан учраас амархан салаад уначихгүй. Хагалгааны дараа бөөр дотоод шүүрлийн булчирхайн тасагт
эмчлүүлж байгаад 12 хоноод гарсан. Ер нь хагалгааны дараахь эмчилгээ гэдэг зүйл маш чухал байдаг. Хордлого нь бүрэн тайлагдсан гэсэн үг. Хуучин өвдөж байсан өвчин буюу бөөрний түүдгэнцрийн үрэвсэл 10 хувийг эзэлж байсан. Энэ өвчний улмаас хоёр бөөр нь маш жижигхэн болоод хатчихсан байсан учир гурав дахь бөөрийг баруун ташааны хонхорт нэмэлтээр
тавьсан. Гол судас болон давсганд нь холбож өгсөн. Шинээр суулгасан бөөрөндөө тодорхой дэмжлэг өгч байх учраас өөрийнх нь хоёр бөөрийг аваагүй. Хагалгаа гурван цаг гаруй үргэлжилж амжилттай болсон. Бид одоо амьд донороос
бөөр авч, шилжүүлэн суулгах гарцыг хайж байгаа.
-Цаашид ийм хагалгааг манай эмч нар бие дааж хийх боломжтой юу?
-Саяын хагалгаанаас ажиглахад багаар ажиллаж чадвал ийм төрлийн мэс заслыг хийх боломжтой. Хагалгааг амжилттай
хийсний дараахь бүх эмчилгээ манай тасгийн нуруун дээр байдаг. Тухайн өвчтөний ууж байгаа шингэнийг зохицуулахаас эхлээд эцсийн шат хүртэл гарах үр дүнг нь бид хариуцдаг. Ийм хүнд хагалгааг хийх, багаж тоног төхөөрөмжгүйн
улмаас бөөр шилжүүлэн суулгах боломжгүй байсан. Түүнээс манай эмч нарын мэдлэг, чадвар, дадлага, туршлага аль ч улс орны эмчээс дутахааргүй сайн шүү дээ.
-Ямар бөөр шилжүүлэн суулгавал сайн бол?
-Бөөр шилжүүлэн суулгасан 50 мянган өвчтөний биеийн байдал ямар байгааг Америкийн эрдэмтэд шалгаж үзжээ. Хэрэв бөөрийг амьд донороос авч суулгасан бол өвчтөний 81-85 хувь нь мэс засал хийлгэснээс хойш гурван жилийн дараа хэвийн байдалд ордог. Харин нас барсан хүнээр донор хийсэн тохиолдолд гурван жилийн дараа гурван өвчтөн бүрийн нэгнийх нь бөөр ажиллагаагүй болдог нь тогтоогдсон байдаг. Ер нь Америк улсад дөрөв дэх бөөрийг амьд донороос авдаг. Скандинавын орнуудад энэ үзүүүлэлт улам өндөр байдаг юм билээ. Нийт шилжүүлэн суулгаж буй бөөрний 50 хувийг амьд
донороос авдаг гэсэн мэдээлэл баримт байдаг.
-Бөөрний дутагдалд хүргэдэг өвчин чихрийн шижин гэж хүмүүс ойлгодог. Энэ зөв ойлголт уу?
-Манай тасаг бөөр, булчирхай дотоод шүүрлийн тасаг. Тэгэхээр бөөрний өвчнөөс болж чихрийн шижин өвчин, бөөрний хүндрэлд орж бөөрний дутагдлаар нас барах явц сүүлийн үед ихэслээ. Сахарын өвчин ихэсхийн хажуугаар бөөрний дутагдалд орох өвчтөний тоо нэмэгдэж байна. Иймээс чихрийн шижин буюу бөөрний эмгэг нь хожуу үеийн хүндрэлд
ордог. Өөрөөр хэлбэл чихрийн шижингээр өвдсөнөөс хойш 10- 15 жилийн дараа энэ хүндрэл гарч ирдэг. Тэгэхээр сахараар оношлогдсон л бол Та сахараа хэдий чинээ хэвийн хэмжээндээ барьж чадна тэр чинээгээр бөөрний дутагдалд орохгүй, уураг алдахгүй, шээс цустай гарахгүй гэсэн үг. Мөн бөөрний дутагдлаас гадна чихрийн шижинтэй хүмүүст бөөрний үрэвсэл буюу идээт хүндрэлүүд тохиолддог. Ийм учраас бөөр өвдсөн тохиолдолд шээсний шинжилгээгээ зайлшгүй өгч байх ёстой. Шээсний шинжилгээгээр л бөөр нь ямар үрвэслээр өвдөж вэ гэдэг нь оношлогдоно шүү дээ.
-Бөөрний дутагдалд орсон чихрийн шижинтэй хүмүүс яах ёстой вэ?
-Цаашид бөөрний дутагдлаа даамжруулахгүй тулд эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл хүмүүсийг хараад байхад ууж байгаа эмээ зогсоочихдог. Сахар буучлаа гээд тоохоо больчихдог. Бөөрний дутагдалд орохоор
цусанд болон шээсэнд буй сахар багасчихдаг болохоор өвчин нь илааршчихсан юм шиг ойлголт төрдөг байх. Түүнийгээ хүмүүс эрүүл болсон мэт ойлгоод байдаг. Ийм үед эсрэгээр нь сахар багасгах тарианд орох юм бол дутагдлыг багасгаад эмчлээд байж болдог.
UNEN.MN В.НЭРГҮЙ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • сайн мэдээ (217.148.141.179)

    2024-04-08

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон та эмнэлэгтэй холбогдож болно ( fortis.hospital.in@gmail.com )

  • Mount Alvernia Hospital (102.88.36.34)

    2024-01-29

    Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 доллар санал болгох болно. Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-д олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх эмч M CHIRAQ гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэгт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу. Whats app: +1 (850) 313 7832 Имэйл: contact@mountalverniahospitals.com Хүндэтгэсэн DR M. CHIRAK Олон улсын эмнэлгийн зөвлөх.

  • DR DANIEL (197.211.58.43)

    2023-07-22

    Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? бөөр? Та юу вэ Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй Манай эмнэлэг Мөн бид бөөрний мэс засал, амьжиргаатай холбоотой донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг сонирхож байвал apollohospitals1000@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоно уу. Whatsapp: -------------- +393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL

  • DR DANIEL (197.211.58.43)

    2023-07-22

    Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? бөөр? Та юу вэ Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй Манай эмнэлэг Мөн бид бөөрний мэс засал, амьжиргаатай холбоотой донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг сонирхож байвал apollohospitals1000@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоно уу. Whatsapp: -------------- +393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL

  • DR MALATHI (105.112.100.157)

    2023-01-04

    АНХААР!!! WhatsAp +971545539609. Имэйл: drmalathi91@gmail Telegram: +971545539609 Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг МАНИПАЛ ЭМНЭЛЭГ-т тавтай морил. Хэрэв танд асуудал тулгарвал их хэмжээний өрийг төлөхөд мөнгө хэрэгтэй юу? Яаралтай хэрэгцээнд зориулж хэрхэн мөнгө босгох вэ? Хүлээгээрэй, яагаад бөөрийг маш сайн үнээр (400,000 доллар) зарах талаар бодохгүй байгаа юм бэ, анхных нь жинхэнэ донор эсэх нь эргэлзээтэй учраас хагалгааны өмнө төлдөг, би Энэтхэгийн MANIPAL HOSPITAL-ийн доктор Малати. Бид дэлхийн өнцөг булан бүрт байдаг. АНУ, Малайз, Япон, Хятад, Грек, Турк, Нигери, Австрали, Аргентин, Бразил, Их Британи, Гана гэх мэт. АНХААР:- * Донор эмнэлзүйн хувьд эрүүл байх ёстой. * Эрхтэн донор болохын тулд B+, O+ бүлэгтэй байх ёстой. * Донорын биеийн жин 35-аас багагүй байх * Донор тамхи татах, архи хэрэглэхгүй байх. Та бидэнтэй 24 цагийн турш холбогдож болно, бид танд илүү сайн үйлчлэх болно, бидэнтэй холбоо барина уу WhatsAp +971545539609. Имэйл: drmalathi91@gmail.com Telegram:+971545539609 Хүндэтгэсэн доктор Малати

  • BAT (102.89.38.73)

    2022-07-01

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • BAT (102.89.38.73)

    2022-07-01

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  • DR MAXWELL (129.205.124.165)

    2021-06-18

    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа уу, юу хийхээ мэдэхгүй байна уу, өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрний чинь төлөө бид танд 500,000 доллар сайн мөнгө өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats апп дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL

  • DR MAXWELL (129.205.124.146)

    2021-05-19

    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа уу, юу хийхээ мэдэхгүй байна уу, өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрний чинь төлөө бид танд 500,000 доллар сайн мөнгө өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats апп дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL

  • э,тэнүүн (59.153.113.56)

    2016-11-09

    миний хоолой идээлсэн би 9 настай бүр аймар болчихсон надад туслаач,

  • ХАМУГ МОНГОЛ (202.126.91.58)

    2012-02-10

    Та hamugmongol mn Сайтаар зочилоорой