Британи Путинээр дамжуулж, Оростой харилцаагаа сайжруулна

Путиныг ялалт байгуулсныг албан ёсоор зарласны дараахан Английн Ерөнхий Сайд Дэвид Камерон утас цохиж, баяр хүргэн, Британий зүгээс түүнээр дамжуулан, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргаж ирэх асуудлаар нягт хамтарч ажиллахаа мэдэгдсэн байна.
Путиныг ялалт байгуулсныг албан ёсоор зарласны дараахан Английн Ерөнхий Сайд Дэвид Камерон утас цохиж, баяр хүргэн, Британий зүгээс түүнээр дамжуулан, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргаж ирэх асуудлаар нягт хамтарч ажиллахаа мэдэгдсэн байна.
Ноён Камерон улс төрийн болон худалдааны харилцаагаа зузаатгаж, хоёр орны хооронд үүсээд буй асуудал бэрхшээлийгшийдэхэд ноён Путины үүрэг, нөлөөлөл өндрийг онцлоод, түүнтэй хамтарч ажиллахдаа хэзээд таатай байх болно гэдгээ ч мэдэгджээ.
Талуудынудирдагчидойр дотно харилцааг дахин цогцлоон бий болгохын ач холбогдлыг тэмдэглээд,  цаашид шийдэх шаардлагатай олон асуудал байгааг ч дурьдсан байна.
Тэд Сирийн асуудлаар ярилцсан бөгөөд Сирийн Иргэний дайны хэмжээнд хүрээд байгаа   нөхцөл байдал, хүчирхийллийг зогсооход  дэлхий нийтийг хамарсан нэгдсэн арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар мөн ярилцсан байна.
Хоёр орны харилцаа 2006 онд Лондонд үйлдэгдсэн Оросын аюулгүйналбаны ажилтан, тагнуулчАлександр Литвиненког хордуулж, амь насыг нь бүрэлгэсэн хэргийн гол буруутан Андрей Луговойгтөрөлх орон руу нь шилжүүлэн өгөхөөс татгалзсаны дараа зогсонги байдалтай болоод байсан юм. Британи Литвиненког нас барахаас нь өмнө харсан сүүлчийн хүн болох Оросын иргэн Дмитрий Ковтуныг өнгөрсөн долоо хоногт олж, гэрчийн мэдүүлэг авсан байна.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)