Хакүхо 44 дэх түрүүтэйгээр сүмо бөхийн түүхэнд хамгийн их түрүү хүртсэн амжилтаа ахиуллаа
- 2020-03-23
- Спорт
- 1
Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн 15 дахь өдрийн барилдаан өчигдөр /2020.03.22/ Осака хотын "Эдион арена Осака" ордонд болж өндөрлөлөө. Үзэгчгүй, хаалттай ордонд болж буй хаврын башёгийн сүүлийн өдөр Какүрюү Ананд болон Хакүхо Шоо нар учраа тааран барилдлаа. Энэхүү барилдаанд хэн ялсан нь хаврын башёд түрүүлэх байсан юм.
Ийнхүү Хакүхо Шоо ялснаар Японы мэргэжлийн сүмо бөхийн 44 дэх, өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сараас хойшхи анхны түрүүгээ хүртжээ.
Ийнхүү Хакүхо Шоо нийт 44-н түрүүтэй болсноор мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд хамгийн их түрүү хүртсэн амжилтаа ахиулж байна.
М.Тогтох
Сэтгэгдэл (1)
Самурай даваа (74.96.117.251)
Энэ самурай даваан мэдээг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оруулахаа боличихвол сайнсан. Япон хүний амжилт тэр аралдаа л чухал биз.