Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "цогц арга хэмжээ" зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн оролцоог дэмжих, хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан “ABILITY EXPO” цогц арга хэмжээнд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон холбогдох байгууллагууд хамтран оролцлоо.

Цогц арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нар нээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавилаа.

Арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, сэргээн засах үйлчилгээ болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоотой холбоотой бодлого, хөтөлбөр, үйлчилгээг танилцуулж, зөвлөгөө мэдээлэл хүргэв.

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар – Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөр, төсөл, үйлчилгээг танилцуулж, ажил хайгч иргэдийг ажил олгогчтой холбох, ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Баянгол дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв – Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих, сэргээн засах үйлчилгээ, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс – Нийгмийн даатгалын хууль тогтоомж, тэтгэвэр, тэтгэмж болон даатгуулагчийн эрх, үүрэг, үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тэдний хөдөлмөрийн үр шимийг олон нийтэд таниулах, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, ажил олгогчдын оролцоог өргөжүүлэхэд анхааран ажиллав.

Цогц арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдын сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарын шинэчлэл, хэрэгжилт, тулгамдаж буй асуудал болон цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)