Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "цогц арга хэмжээ" зохион байгууллаа
- 2026-11-06
- Видео
- 0
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд “ABILITY EXPO” арга хэмжээг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зохион байгууллаа.
Арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З. Бауыржан нар нээж, холбогдох байгууллагын удирдлагууд салбарын бодлого, хэрэгжилтийн талаар илтгэл тавилаа.
Өдөрлөгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах, бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчлах, борлуулалтыг дэмжих, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн хамгааллын зөвлөгөө, мэдээлэл хүргэх үйлчилгээг үзүүлэв.
Мөн Баянгол дүүргийн салбарын албан хаагчдын сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарын шинэчлэл, тулгамдсан асуудал, шийдлийн талаар хэлэлцлээ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, тэдний хөдөлмөрийн үр шимийг олон нийтэд таниулах, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, ажил олгогчдын оролцоог өргөжүүлэхэд анхааран ажиллав.
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Сэтгэгдэл (0)