Г.Ганбаяр анхны гоолоо оруулжээ

“Пушкаш” академийн багаас дэд лигт дэвшин “Активал Чаквар” клубтэй гэрээлээд байсан Г.Ганбаяр анхны гоолоо орууллаа. Түүний хувьд Монгол Улсаас Унгарын алдарт “Пушкаш” академид суралцсан 10 хүүхдийн анхдагч нь бөгөөд буурал тивийн багтай мэргэжлийн гэрээ зурсан анхны тоглогч болсноороо онцлогтой.

 

Өдгөө 19 настай Г.Ганбаяр энэ сарын 3-нд улирлын нээлтийн тоглолтод сэлгээгээр талбайд гарч, Унгарын хоёрдугаар лигт шинэ багийнхаа төлөө дебют тоглолтоо хийсэн. Монголын хөлбөмбөгийн холбоо Унгар улсын мэргэжлийн хөлбөмбөгийн “Пушкаш” академитай үзэглэсэн хамтын ажиллагааны хүрээнд 2016 онд дөрвөн залуу тоглогчийг тус академид суралцуулахаар явуулсан юм.

 

Нэг жилийн хугацаанд бэлтгэл сургуулилт хийсний эцэст тэднээс Г.Ганбаяр мэргэжлийн гэрээ байгуулан тус академийн залуучуудын багт үргэлжлүүлэн тоглохоор болсон.Одоогоор “Активал Чаквар” баг хоёр оноотой лигтээ 20 дугаар байранд бичигдэж байна. Нийт 38 тойрог явагдах тус лигийн дөнгөж эхний таван тойрог болж өндөрлөжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)