Улсын аварга Э.Оюунболд тэргүүтэй зургаан бөх халз барилдана

Хэдхэн хоногийн өмнө Монголын үндэсний бөхийн холбооноос харцагуудын дунд тойргийн халз барилдаан зохион байгуулсан. Энэ удаад “Харьшгүй хүчтэн” нэртэй халз барилдааныг “Малчин” телевизийн захирал С.Жаргал явуулах гэж байна.

Ингэхдээ зөвхөн үндэсний бөхөөр бус жүдо, бүстэй барилдаан, самбо гэх мэт олон төрлөөр халз барилдах юм. Барилдаанд анх улсын аварга Э.Оюунболд, заан М.Бадарч, харцага Д.Анар, О.Хангай нар оролцох гэж байв.

Гэвч О.Хангай харцага нэрээ татжээ. Улмаар үлдсэн гурван бөх дээр улсын харцага Ш.Мөнгөнбаатар, начин Ч.Хөхчирэнгэр, Б.Амаржаргал нар нэмэгдсэнээр зургаан бөхийн дунд халз барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Дээрх бөхчүүдээс гадна дуучин Э.Төрмандах, Д.Намсрайноровоор манлайлуулсан зургаан уран бүтээлч тойргоор халз барилдах гэнэ. Барилдааныг гуравдугаар сард зохион байгуулахаар товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон бөгөөд эцсийн товыг удахгүй албан ёсоор зарлах ажээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • mgl huu (202.179.21.243)

    2021-03-30

    doping oyunbold bolivol taarna neree tat

  • Dashdavaa (203.91.115.47)

    2021-03-30

    Үзэгчдийн сонирхлыг зүй ёсоор татахаар л арга хэмжээ болох юм байна Нийтийн телевизээ дамжуулж хүмүүнлэгий аян өрнүүлбэл дэмжинэ шүү Харцагуулын барилдаан шиг төлбөрт сувгаар дамжуулж "тэр түрүүллээ" гэж мэдээлээд өнгөрвөл нэг л тиймхэн