Монголоос Моллаей л тивийн аваргад оролцоно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Киргизстаны Бишкек хотноо эхэлнэ.

Өнгөрсөн онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах хуваарьтай байсан тус тэмцээн коронавирусийн улмаас цуцлагдсанаар энэ жил Киргизстанд болж байгаа юм. Уг тэмцээнд 32 орны 230 орчим тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ.

 

Узбекистан болон БНСУ хамгийн олон буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр ес буюу нийт 18 тамирчин оролцуулахаар болжээ. Тэгвэл манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 16 бөх өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн ч сугалаанд зөвхөн монгол иргэншилтэй, иран бөх Саейд Моллаей л оролцлоо. Ингэснээр тэр манай улсыг төлөөлж ганцаараа тивийн аваргад зодоглох болж байгаа юм.

 

Моллаей 81 кг-ын жин тэргүүлэн барилдах бөгөөд маргааш дэвжээнд гарна. Уг нь эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 57 кг-д Д.Сумъяа нар жингээ манлайлах байсан ч манай жүдочид тодорхой шалтгааны улмаас тивийн аваргад оролцохгүй болж байна. Манай шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжих болсон шалтгаан нь зарим бөхийн коронавирусийн шинжил­гээний хариу эерэг гарсантай холбоо­той бололтой. Тиймээс ойрын хавьтал болон коронавирусийн халдвар авсан бөхчүүдийг тусгаар­ласан тухай эх сурвалж мэдээлэв. Монголчууд Анталиягийн “Их дуулга”, Азийн аваргыг өнжиж байгаа бөгөөд тэмцээний дараа эх орондоо ирнэ. Эцэст нь ААШТ-ий хуваарийг хүргэе.

 

4-р сарын 6, Мягмар

Эрэгтэй: 60 кг, 66 кг,

Эмэгтэй: 48 кг, 52 кг, 57 кг,

Урьдчилсан барилдаан – 10:00 – 16:00

Нээлтийн ёслол – 16:00 – 17:00

Финалын барилдаан – 17:00 – 19:00

 

4-р сарын 7, Лхагва

Эрэгтэй: 73 кг, 81 кг,

Эмэгтэй: 63 кг, 70 кг,

Урьдчилсан барилдаан – 10:00 – 17:00

Финалын барилдаан – 17:00 – 19:00

 

4-р сарын 8, Пүрэв

Эрэгтэй: 90 кг, 100 кг, +100 кг,

Эмэгтэй: 78 кг, +78 кг,

Урьдчилсан барилдаан – 10:00 – 17:00

Финалын барилдаан – 17:00 – 19:00

 

4-р сарын 9, Баасан

Холимог Багийн барилдаан.

Нэг баг 6 хүнтэй ( 3 эрэгтэй, 3 эмэгтэй)

Эрэгтэй: 73 кг, 90 кг, +90 кг,

Эмэгтэй: 57 кг, 70 кг, +70 кг.

Урьдчилсан барилдаан – 10:00 – 16:00

Финалын барилдаан – 16:00 – 18:00 цагт болно.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)