Манай жүдочид дагах барилдаанд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн багийн барилдаан өнөөдөр болж байна. Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан жүдо бөхийн холимог багийн тэмцээн өнөөдөр болж, медальтнуудаа тодруулах гэж байна. Монголын баг эхний шатанд БНСУ-ын хүчирхэг багтай халз тулж, 4:1 харьцаатай ялалт байгуулж, шигшээ наймд шалгарсан. Шөвгийн наймд ОХУ-ын багт 2:4 харьцаатай ялагдаж, ОХУ-ын баг шигшээ дөрөвт шалгарч Японы багтай барилдахаар болов. Харин Монголын жүдогийн холимог баг Японы багт ялагдсан Германы жүдочидтой дагах барилдаан хийсэн юм.

Дагах барилдаанд 73 кг-д Ц.Цогтбаатар, -90 кг-д Саид Моллай нар уран барилдаан хийж өрсөлдөгчөө ялсан юм. Харин -70 кг-д Б.Ганхайч, +70 кг-д О.Мөнхцэцэг, +90 кг-д Ө.Дүүрэнбаяр, 57 кг-д Д.Сумъяа нар ялагдсанаар Германы жүдочид цааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)