Б.Энххүслэн олимпийн усан замд улсын рекорд шинэчлэн тогтоолоо

Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрлийн урьдчилсан шат үргэлжилж байна. Энэ төрөлд 81 тамирчин хурд сорьж буй бөгөөд манай сэлэгч Б.Энххүслэн тав дахь гараанд уралдлаа. Тэрбээр 2019 оны ДАШТ-д 27.66 секундын амжилтаар улсын рекорд тогтоосон. Тэгвэл олимпийн наадмын усан замд 27.29 секундээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр энэ гараандаа дөрөвдүгээр байр эзэлсэн юм.

Олимпийн үеэр улсын рекорд тогтоосон Б.Энххүслэндээ баяр хүргэе!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)