Эсгийгээр даашинз урлажээ

Олон улсын загварын томоохон шоунуудад оролцсон Монголын дизайнеруудын нэг нь Ариунаа Сүри юм. Тэрбээр 2012 оноос өөрийн нэрийн брэндийг эх орондоо үүсгэн байгуулж өдгөө шинэлэг, содон загвараа танилцуулсаар байна.

Ариунаа Сүри байгальд ээлтэй, олон улсын загварын стандартыг хангасан Монголын экологийн цэвэр түүхий эд болох ноос ноолуур, савхи болон хонины нэхийг ашиглан урласан дизайнер брэндийг дэлхийн зах зээлд өөрийн өвөрмөц чиг хандлагатайгаар таниулан, дотоодын загварын ертөнцөд хувь нэмрээ оруулахаар зорьж буй юм. Тэгвэл тэрбээр саяхан эсгийгээр урласан монгол даашинз урласнаа танилцууллаа. Мөн тэрбээр намрын улиралд өмсөхөд тохиромжтой загваруудаа гаргажээ.

Тодруулбал, бороо, салхи нэвтэрдэггүй даавуун материалаар хийсэн, өвдөг давсан урттай, ямар ч төрлийн хувцаслалтад тохирох сонгодог загварын цув урласнаа худалдаалж эхэлжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)