ЭМЯ: 3416 хүнээс халдвар илэрч, 14 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 3416 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1896 нь Улаанбаатарт, 1518 нь хөдөө орон нутагт, зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 14 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1073 боллоо.

Сүүлийн 24 цагт 6120 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Өнөөдрийн байдлаар 21524 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас

  • Хөнгөн: 12156
  • Хүндэвтэр: 6965
  • Хүнд: 2027
  • Нэн хүнд: 376 хүн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай