Та удаан хугацаанд, ажил хайж байна уу?
- 12 цаг 40 мин
- Сурталчилгаа
- 0
Та удаан хугацаанд, ажил хайж байна уу?
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ танд хэрэгтэй байна уу?
“Дагалдан ажиллаж, хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөр нь иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, ажил олгогчтой холбох, цалинтай ажлын байрны дадлагаар дамжуулан тогтвортой хөдөлмөр эрхлэлтэд шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Хөтөлбөрт хамрагдсанаар та дараах дэмжлэг, үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
Ажилд ороход бэлтгэх сургалт
Цалинтай ажлын байрны дадлага
Мэргэжлийн зөвлөгөө, чиглүүлэг
Ажил олгогчтой хийх гурван талт уулзалт
Ажлын байрны орчинтой танилцах аялал
Ажлын байранд дасан зохицоход чиглэсэн менторын дэмжлэг
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ бол мэргэжлийн үйлчилгээ бөгөөд хүн бүрт хүртээмжтэй, бодит хэрэгцээнд нийцсэн байх ёстой.
Тус хөтөлбөрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/ хамтран хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Баянгол дүүргийн харьяа хорооныхоо хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ үү.
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
Холбогдох утас: 77097030 /ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХЭЛТЭС/

Сэтгэгдэл (0)