Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ танд хэрэгтэй байна уу?

Та удаан хугацаанд, ажил хайж байна уу?

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ танд хэрэгтэй байна уу?

“Дагалдан ажиллаж, хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөр нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээл тулгарч буй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажил олгогчтой холбох, цалинтай ажлын байрны дадлагаар дамжуулан ажлын байранд тогтвортой дасан зохицоход дэмжлэг үзүүлэх зорилготой.

Хөтөлбөрийн хүрээнд дараах дэмжлэг, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

Ажилд ороход бэлтгэх сургалт

Цалинтай ажлын байрны дадлага

Мэргэжлийн зөвлөгөө, чиглүүлэг

Ажил олгогчтой хийх гурван талт уулзалт

Ажлын байрны орчинтой танилцах аялал

Ажлын байранд дасан зохицоход чиглэсэн менторын дэмжлэг

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ нь хүн бүрийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцсэн, мэргэжлийн бөгөөд хүртээмжтэй байх ёстой.

Тус хөтөлбөрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/ хамтран хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Баянгол дүүргийн харьяа хорооныхоо хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ үү.

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Холбогдох утас: 77097030 /ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХЭЛТЭС/

#дагалданажиллажхөдөлмөртшилжье

#хөдөлмөрэрхлэлт

#undp_mongolia

#ГБХНХЯ

#ХХҮЕГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)