Aжлын байрны орчинтой танилцах аяллыг зохион байгууллаа
- 13 цаг 14 мин
- Сурталчилгаа
- 0
Ажлын байрны орчинтой танилцах аялал | АПУ ХК, “Зөв Дизель Сервис” ХХК, “Гэрэлт Очирваань” ХХК
“Дагалдан ажиллаж, хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөрийн хүрээнд оролцогчдыг бодит ажлын байрны орчин, байгууллагын соёл, ажил мэргэжлийн онцлогтой танилцуулах зорилгоор ажлын байрны орчинтой танилцах аяллыг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь оролцогчдод ажил мэргэжлийн сонголтоо бодит мэдээлэлд тулгуурлан хийх, ажил олгогчийн шаардлага, ажлын байрны нөхцөлтэй танилцах, хөдөлмөр эрхлэх итгэл, сонирхлоо нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Хөтөлбөрт хамрагдсанаар иргэд дараах дэмжлэг, үйлчилгээг авах боломжтой. Үүнд:
Ажилд ороход бэлтгэх сургалт
Цалинтай ажлын байрны дадлага
Мэргэжлийн зөвлөгөө, чиглүүлэг
Ажил олгогчтой хийх гурван талт уулзалт
Ажлын байрны орчинтой танилцах аялал
Ажлын байранд дасан зохицоход чиглэсэн менторын дэмжлэг
Энэ удаагийн ажлын байрны орчинтой танилцах аялалд хамтран ажилласан АПУ ХК, “Зөв Дизель Сервис” ХХК, “Гэрэлт Очирваань” ХХК-д гүн талархал илэрхийлье.
Тус хөтөлбөрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/ хамтран хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал Баянгол дүүргийн харьяа хорооныхоо хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлнэ үү.
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
Холбогдох утас: 77097030 /ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ХЭЛТЭС/

Сэтгэгдэл (0)