Ихэнх нутгаар солигдмол үүлтэй зарим газраар явган шуургатай байна

Өнөөдөр өглөөний байдлаар: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй зарим газраар явган шуургатай. Авто замаар зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд бэлэн байдалд, зам хариуцагч компаниуд хариуцсан замын ашиглалтын бэлэн байдлыг хангахаар доорх ажил хийгдэж байна.

 

1. "Өсөндэвжих зам" А14 дугаартай Ховд-Манхан-Булган-Улсын хил чиглэлд тэнгэр цэлмэг зам даваа саадгүй. Автогрейдрээр Булган-Хил чиглэлийн 17-23 км хоорондох авто замын хунгарласан болон халтиргаа үүссэн хэсгийн цасыг цэвэрлэж замаа өргөтгөх хөвөөний цас цэвэрлэх ажлууд хийгдэж байна. Автогрейдр-1, Үйлчилгээний машин-3, ИТА-1, Замчин-4 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

2. "Пирамид Проект" ХХК 1102 Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваанд бага зэргийн цас бударч явган шуургатай байна. 30-57км-т цас хусах ажил хийгдэж байна.Механизм-1, үйлчилгээний машин-1, Замчин-2, Ита-1, оператор-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

3. "Жол" ХХК А0306 дугаартай Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлийн Зээгтийн даваанд цасаар шуурсан тул цас цэвэрлэх ажил хийгдэж байна. Улаанбайшинт Улсын хил орчимд цас орж хоносон тул өнөөдөр цас цэвэрлэх ажил хийгдэнэ. ИТА-1, Оператор-2, Жолооч-1, замчин-3 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

4. “ Завхан АЗЗА” ТӨХК Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн А0603 дугаартай авто замын Солонготын Даваанд бага зэргийн цас орж байна. Завхан аймгийн ихэнх нутгаар явган шуургатай байна. ШАХ бэлэн байдалд байна.

5. “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай авто замын “Арангат”-н даваанд бага зэргийн цас бударч байна. ШАХ бэлэн байдалд байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)