Хүрэн баавгайн дуудлагыг 21 аймаг, нийслэлээр нэгтгэн харуулдаг систем нэвтрүүлжээ

Хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн харуулах цахим системийг боловсруулжээ.

Тодруулбал, хүрэн баавгайн дуудлага, мэдээллийг 21 аймаг, нийслэлийн хэмжээнд бүртгэн нэгтгэж, иргэдэд нээлттэй хүргэх зорилгоор мэдээлэл бүртгэгдсэн байршлыг газрын зурагт тэмдэглэсэн цахим системийг боловсруулж, яамны цахим хуудсанд байршуулсан байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор нийт 1,363 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус системээр баавгайн дуудлага, мэдээллийн байршил, огноо, ангиллыг газрын зураг дээр харахаас гадна өдөр, долоо хоног, сараар шүүн үзэх боломжтой. Мөн дуудлагын тоо, ажилласан албан хаагч болон ашигласан техник хэрэгслийн мэдээллийг нэгтгэн харуулдаг аж.

Цаашид аймаг, нийслэлээс ирүүлэх мэдээллийг тогтмол шинэчилж, шуурхай удирдлага, зохицуулалтад ашиглахаар төлөвлөжээ. Түүнчлэн зөвхөн хүрэн баавгайн дуудлага мэдээллээр хязгаарлахгүй, байгаль, цаг уурын бусад аюултай үзэгдлийн мэдээллийг системд нэмж оруулахаар ажиллаж байгаа юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)