Ши Жиньпин БНХАУ-ын даргаар дахин сонгогдлоо

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы төлөөлөгчид өнөө өглөө Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга болон Цэргийн төв зөвлөлийн даргаар санал нэгтэй сонголоо.

 

Ши Жиньпин Бээжин хотын Ардын их танхимд Үндсэн хуульд үнэнч байхаа олон нийтийн өмнө тангарагласан байна. Мөн 14 дэх удаагийн сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар Жао Лэжи, БНХАУ-ын дэд даргаар Хань Жэн нар сонгогджээ. 

 

Ирэх зургаадугаар сард 70 нас хүрэх Ши Жиньпин 2018 онд БНХАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа тус улсын даргаар гурав дахь удаагаа дахин сонгогдох боломжтой болсон юм. 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)