Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хорооны болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгээс хууль сахиулах, шүүх эрх мэдлийн болон хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдтэй хийх уулзалтыг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Хүүхэд хамгааллын тухай хуулийн давхардал, хийдлийг арилгах, уг хуулиар хүүхэд хамгааллын үйлчилгээний хувьсах зардлыг батлах эрх зүйн үндсийг бий болгох, хүүхдийн эрхийн хамгаалахад эцэг, эх, олон нийт, байгууллага, хуулийн этгээдийн үүргийг нарийвчлан тусгах, түүнчлэн хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хүүхэд гэр бүлд үзүүлэх хамгааллын үйлчилгээний төрлийг тодорхой болгох, үйлчилгээг хүргэх үйл явц, хяналт, хүүхэд хамгаалал, гэр бүл чиглэлээр ажиллах нийгмийн ажилтныг давтан сургах, лицензжүүлэх, үйлчилгээний үр дүнг тооцох эрх зүйн зохицуулалтыг бий болгох замаар хүүхэд хамгаалал, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг илүү нарийвчлан зохицуулах”-аар тусгасан нь тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үндэслэл юм.

Хэлэлцүүлгийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат удирдан явууллаа. Хүүхэд хамгааллын байгууллагуудын гишүүдийн саналыг боловсруулан Нийгмийн бодлогын байнгын хороонд илгээх юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.181.190.70)

    2023-12-07

    "Ядуу бол хайрладаггүй" гэсэн олон улсын зүйр цэцэн үг байдаг. "No money, no love" гэдэг шүү дээ. Тийм ч учраас ядуу эмэгтэйчүүдтэй гэрлэсэн ядуу эрчүүд төрсөн охидоо хүчинддэг юм.

  • (66.181.190.70)

    2023-12-06

    "Ядуу бол хайрладаггүй" гэсэн олон улсын зүйр цэцэн үг байдаг юм. Тийи ч учраас ядуу эмэгтэйчүүдтэй гэрлэсэн ядуу эрчүүд төрсөн охидоо хүчинддэг юм. "No money, no love" гэдэг шүү дээ.