Ерөнхий сайдыг томилох асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх /2025.06.10/ Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д оруулсан.

Ерөнхий сайдыг томилох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар /06.10/ хэлэлцсэн. 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрээр ТББХ-ны хуралдааныг өнөөдөр /06.12/ 10.00 цагт, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 12.00 цагт тус тус хуралдуулж, Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон билээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)