М.Даваабатыг "НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр шагнажээ

Мягмарын Даваабатыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэгт мэргэжлийн  ур чадвар, хөдөлмөр бүтээлээ зориулж, салбарын хамт олноо манлайлсан тул "НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар шагнажээ.

1967 онд Улсын мэргэжлийн өвчний диспансер нэртэйгээр байгуулагдан, үйлдвэр уурхайн ажилтнуудад мэргэжлийн өвчний оношилгоо, эмчилгээ, хөдөлмөрийн  эрүүл мэндийн тусламж үзүүлж ирсэн эмнэлгийг шинэчлэн сайжруулж олон улсын жишигт нийцсэн мэргэжлийн өвчний оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх шинээр төв эмнэлэг болгон бариулж  Улаанбаатар хотод шинэ бүтээн байгуулалт хийснийг нь ийнхүү үнэлж шагнажээ. 

 

МЯГМАРЫН  ДАВААБАТЫН  ТОВЧ НАМТАР

М.Даваабат  нь   Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн.

Боловсрол:

1995-2005  онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын дунд сургууль, 

2005-2011  онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль ( АШУҮИС )- ийн Анагаах Ухааны Сургууль , Хүний их эмч,  Бакалавр

2018-2019  онд Удирдлагын Академийн Төрийн Алба Удирдлагын Сургууль  Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх дипломын сургалт

2019-2020  онд Удирдлагын Академийн Төрийн Алба Удирдлагын Сургууль  Төрийн захиргааны менежментийн Магистр

2019-2021 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Уул Уурхайн Сургууль-д Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал хөтөлбөрөөр Техникийн ухааны Магистр

 

2020 онд  Удирдлагын Академийн   Төрийн Алба Удирдлагын Сургуулийн   Төрийн захиргааны Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт

2024 онд  Удирдлагын Академийн Төрийн Алба Удирдлагын Сургуулийн   Төрийн захиргааны Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт

2025 онд  Удирдлагын Академийн  Төрийн Алба Удирдлагын Сургуулийн  Төрийн захиргааны Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтуудыг тус тус төгсчээ.

 

МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН БАЙДАЛ:

2015 - 2016 онд Соёмбо Академи - Төрийн удирдлага, эрх зүй  (  Мэргэшлийн диплом )

2016 онд БНХАУ-ын Бээжин хот Renmin University - Хэвлэл мэдээлэл, маркетинг менежмент

2017 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс - Хөдөлмөрийн аюулгүй байдал

2018 онд ХНХЯ, ЭМЯ, ДЭМБ  ( World Health Organization ) ХАБЭМТ -  Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ олон улсын сургалт

2018 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, БНХАУ-ын  UICC групп - Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны  ISO45001  тогтолцооны сургалт

2018 онд  БНХАУ-ын Шанхай хот -  Олон улсын эрүүл мэндийн экспо, сургалт 

2019 онд Корпорэйт Трейнинг ХХК  - Компанийн засаглалын цогц сургалт

2019 онд Япон Улс Хөдөлмөрийн эрүүл мэнд

2020 онд  Компанийн засаглалын үндэсний зөвлөл  - Компанийн засаглалын сургалт

2020 онд Монгол Улсын АШУҮИС-ийн Мэргэжил Дээшлүүлэх Институт - Мэргэжлийн шалтгаант өвчин судлал  чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт

2023 онд  Австралийн Холбооны Улс Сидней хот - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Дэлхийн дээд хэмжээний уулзалт, сургалт

2023 онд БНСУ-ын Сөүл хотын Magok Safety Experience Center - Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны туршлага сургалт

2024  онд БНСУ-ын Сөүл хотын Hoseo  University -  Үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндсэн багц сургалт

2024 онд  АНУ-ын Вашингтон хот -  АНУ-ын Хөдөлмөрийн яамны туршлага солилцох хөтөлбөр болон Вержина муж дахь "Өмнөд Лий" нүүрсний далд уурхайд ХАБЭА-н танилцах сургалт

 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2011-2014  онд Цахим Эмч ХХК Гүйцэтгэх Захирал, 

 2012-2015 онд  Үнэн Ньюс ХХК  Ерөнхий Захирал, 

2015 онд Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн Газрын дарга

2015.12.01 - 2016.07.01  ЭТҮГЭН  группийн  ТУЗ-ийн гишүүн,  ЭТҮГЭН Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Захирал

2016 - 2024 онд ГБХНХЯамны харьяа Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн Төв ( ХАБЭМТ )-ийн Захирал, Дарга 

2025 онд  Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн Сургалт Судалгааны Төвийн Зөвлөхөөр тус тус ажиллаж,төр хувийн хэвшлийн салбарын дадлага туршлагыг хуримтлуулсан.

 

СОНГУУЛЬТ АЖИЛ:

М.Даваабат нь Монголын Хүний Хөгжил, Бүтээн байгуулалтыг дэмжих төв, Монголын Хэвлэл Мэдээллийн Маркетингийн Холбоо,  Би Чамд Хайртай ТББ, Ардчилсан сайтуудын Клубын  үүсгэн байгуулагч гишүүдийн нэг. 

2012- 2014 онд Нийгмийн ардчилал Монголын  Оюутны Холбооны УЗ-ийн гишүүн

2013-2015 онд Монголын Сайтын  Холбооны  УЗ-ийн гишүүн

2014-2015  онд Монголын Эрүү Нүүр Гажиг Засалчдын Холбооны  Ерөнхийлөгч

2015- -2016  онд Нийгмийн ардчилал Монголын  Залуучуудын  Холбооны бага хурлын  гишүүн

2017-2021 онд  Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Үндэсний Хорооны Гишүүн

2024 оноос YES MONGOLIA ТББ-ын УЗ-ийн гишүүний сонгуульт албыг хашиж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)