“Дэлхийн адууны өдөр”-ийг долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэнэ
- 14 цаг 47 мин
- Улс төр
- 0
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн хоёр дахь хурал өнөөдөр боллоо.
Хуралдаанаар дэд ажлын хэсгүүдийг төлөвлөгөөний дагуу шуурхай ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо. Мөн Монгол ёс заншил, соёл уламжлалыг дэлхийн олон оронд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол адууны өв соёлыг хадгалан хамгаалах, өргөжүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө, төсөв зэргийг хэлэлцлээ.
Түүнчлэн нүүдэлчдийн соёлд суурилсан мал аж ахуй, ногоон хөгжлийн хөтөлбөр боловсруулах, морин заслын дэд эмчилгээний төв байгуулах, малчдын дунд цахим дэд бүтцийг нэвтрүүлэх, гадаадад үүрэг гүйцэтгэсэн Монгол морьдыг эх оронд нь авчрах чиглэлээр дэд ажлын хэсгүүдийн төлөвлөгөөг хэлэлцэж, саналуудыг нэгтгэн дүгнэлээ.



Сэтгэгдэл (0)