Д.Трамп Г.Занданшарт хандаж Газын мөргөлдөөнийг эцэслэхэд чиглэсэн санаачлагад нэгдэхийг уриаллаа
- 14 цаг 15 мин
- Улс төр
- 0

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт хандаж Газын мөргөлдөөнийг эцэслэхэд чиглэсэн болон Ойрх Дорнодод энх тайвныг бэхжүүлэх олон улсын санаачилгад нэгдэхийг урьсан байна.
Тэрээр Газын мөргөлдөөнийг дуусгах цогц төлөвлөгөө, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр байгуулагдах “Энх тайвны зөвлөл” нэртэй олон улсын шинэ байгууллагын талаар танилцуулж, Монгол Улсыг үүсгэн байгуулагч гишүүн хэлбэрээр оролцохыг санал болгожээ.
Энэхүү санаачилга нь дэлхийн тогтвортой энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэхийг зорьж байна.

Сэтгэгдэл (0)