Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ
- 2 цаг 20 мин
- Нийгэм
- 0

Монголын хувийн цэцэрлэгүүдийн "Боловсролын өсөлт" холбооны төлөөлөлтэй Боловсролын сайд Л. Энх-Амгалан уулзлаа. Хувийн өмчийн 353 цэцэрлэгт 27600 гаруй хүүхэд суралцаж байна. Сүүлийн 5 жилийн судалгааг харахад хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурсан. Хүүхдийн тоо 4984-өөр буурсан үзүүлэлт гарчээ.
Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сугалааны цэцэрлэгийг халж сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 96 хувьд хүргэж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан. СӨБ-ын сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай.
- Сургуулийн өмнөх боловсролын тусгай боловсролын багшийг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах.
- 5 настай хүүхдүүдийн 96 хувийн цэцэрлэгт хамрагдаж байгааг 100%-д хүргэх, үүнд хувийн цэцэрлэгүүдийн оролцоог нэмэгдүүлэх.
- СӨБ-д тусгай хэрэгцээт боловсрол тэр дундаа хэл засалч мэргэжлийн багшийг бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтран ажиллах.
- Хувьсах зардлын тогтолцоог шинэчлэхэд холбооны саналыг тусгах.
- Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт багшийн цалингийн нэмэгдэл зэрэг нь хувийн цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
- Хувийн цэцэрлэгүүдийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах.
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын бизнес конференцийг хамтран зохион байгуулах.
- Монголын хувийн цэцэрлэгүүдийн боловсролын өсөлт холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж төр-хувийн хэвшлийн түншлэлээ шинэ шатанд гаргаж ажиллах.
Хотхоны бага сургууль төсөлд хувийн цэцэрлэгүүдийг манлайлж ажиллах зэрэг олон асуудлыг ярилцаж, яамны зүгээс дэмжиж ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл (0)