Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал сайн ургажээ

Тавдугаар сарын 20-ний байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн, 40 гаруй хувьд дунд, 30 орчим хувьд муу байна.

Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Өмнөговь, Дорноговь,Сүхбаатарын зарим нутгаар муу, Дорнод, Дархан-Уул, Хэнтий, Говьсүмбэр, Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.  

Харин  Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангайн зарим сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)