Цэнгэлдэх хотхоны байранд утаа гарч байна гэсэн дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид ажиллаа
- 3 цаг 24 мин
- Нийгэм
- 0

Нийслэлийн ХУД-ийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхоны байранд утаа гарч байна гэсэн дуудлага өчигдөр (2026.05.27) 16:02 цагт ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллажээ.

Тус барилгад гарсан гал түймрийн тархалтыг 17:10 цагт зогсоож, бүрэн унтраажээ.

Сэтгэгдэл (0)