Уурхайн цооногт хүүхэд унажээ

Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр багийн нутаг дахь “Комфорт солиушион” компанийн хайгуулын талбайн цооногт 3 настай охин 12 цаг 40 минутын орчимд унажээ. Сумын цагдаа цаг орчмын дараа мэдэж, Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн 5 албан хаагч нисдэг тэргээр очсон.

 

Төв аймгийн Онцгой байдал, цагдаа, эмнэлэг, мэргэжлийн ангийн албан хаагч, “Комфорт солиушион” компанийн ажилтнууд, нийт 82 хүн, 20 хүнд техник, 21 автомашинтай ажиллаж байгаа юм.

 

40-50 метрийн гүнтэй цооногт унасан охиныг аврахын тулд дэргэд нь нүх ухаж байна. Өглөөний 07:13 цагийн байдлаар 15м гүн ухсан. Охины байгаа хэсэгт бүлээн ус оруулж байгаа юм байна. Хүчилтөрөгч хэмжихэд 19-20 хувьтай гарчээ. Ухаж дууссаны дараа өрөмдлөгийн төхөөрөмжөөр нүхийг тэлэхэд ашиглах хамгаалалт бэхэлгээ бэлджээ. Ажиллагаа өнөөдрийн 17 цаг орчимд дуусна гэсэн мэдээлэлтэй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)