Унадаг дугуйн хулгайн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсээр байна
- 4 цаг 22 мин
- Нийгэм
- 0

Унадаг дугуйгаа камерын хяналтгүй, хүнгүй болон хараа хяналтгүй газарт орхисноос шалтгаалан дугуйн хулгайн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсээр байна.
Хэдхэн минутын хайхрамжгүй байдал таны өмчийг алдах шалтгаан болж болзошгүй. Тиймээс
Иргэд, эцэг эхчүүд та бүхэн:
-Унадаг дугуйгаа заавал түгжиж хэвшээрэй.
-Камерын хяналттай, аюулгүй газарт байрлуулаарай.
-Хүүхдүүддээ дугуйгаа хараа хяналтгүй орхихгүй байхыг тогтмол сануулж байгаарай.
-Орц, тоглоомын талбай, дэлгүүрийн гадна болон эзэнгүй мэт орхихоос татгалзаарай.
-Хулгайчид боломжийг хайдаг бол сонор сэрэмжтэй иргэд боломж олгодоггүй.
Өмч хөрөнгөө хамгаалж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)