Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм 1 дүгээр багийн "Наран саран" гэдэг газар /аймгийн төвөөс 90 км-т, сумын төвөөс зүүн хойш зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026.09.17-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.

Хээрийн түймрийг 2026.09.18-ны өдрийн 01:59 цагт цурамд оруулж, 08:43 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангиас нийт 89 алба хаагч, 17 автомашин техник хэрэгсэлтэй ажиллав. Урьдчилсан байдлаар уг хээрийн түймэрт нийт 8400га талбай өртөж шатсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)