"Өгөөдэй хаан" нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө Сиаттл хотод хүлээн авлаа
- 5 цаг 17 мин
- Сурталчилгаа
- 0

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Сиаттл хотод хүлээн авлаа.
"МИАТ” компани энэхүү шинэ хөлгөө Эзэн Богд Чингис хааны гуравдугаар хүү бөгөөд Монголын эзэнт гүрний хоёр дахь их хааны нэрээр “Өгөөдэй хаан” хэмээн нэрлэжээ.
Энэхүү шинэ агаарын хөлөг нь “МИАТ” ТӨХК-ийн хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын онгоц бөгөөд тус компани нислэгийн сүлжээг нэмэгдүүлэх, зорчигчдын тав тухыг бүрдүүлэх, түлшний хэмнэлт, эдийн засгийн үр өгөөжийг харгалзан уг загварыг сонгосон бөгөөд ойрын болон дунд зайн нислэгт тохиромжтой энэ хөлгийг Бангкок, Бээжин, Сөүл, Токио зэрэг чиглэлд ашиглахаар төлөвлөж байна.
“Боинг” компанийн Сиаттл дахь Нийлүүлэлтийн төвд зохион байгуулагдсан шинэ агаарын хөлгийн тууз хайчлах ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр тэргүүтэй Монголын иргэний нисэхийн салбарын удирдлагууд оролцов.
“Боинг” компани цаашид “МИАТ” ТӨХК-ийн АНУ-ын чиглэлд алсын зайн нислэг үйлдэх зорилтыг дэмжиж, холбогдох зохицуулалтын үйл явц болон нислэгийн бэлтгэл ажилд хамтран ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл (0)