Төгрөгийн хадгаламж 30 их наяд төгрөг болжээ

Төгрөгийн хадгаламж энэ оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.2 хувь буюу 6 их наяд, өмнөх сарынхаас 1.3 хувь буюу 387.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Төгрөгийн хадгаламжийн 80.2 хувь буюу 24 их наяд төгрөг нь иргэдийн, 19.8 хувь буюу 5.9 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 5.1 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.2 хувь буюу 337.9 тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх сарынхаас 6.9 хувь буюу 332.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)