C.Ламбаа: 2012 он гэхэд салбарын зорилт амжилттай хэрэгжиж дуусна
- 2011-11-09
- Улс төр
- 0
Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай ярилцлаа
Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай ярилцлаа.
-Ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна.
-Танай салбарын төсөв ямар онцлогтой туссан талаар яриагаа эхлэх үү?
-Эрүүл мэндийн салбарын төсөв 504 тэрбум төгрөгөөр орж байгаа. Энэ бол урьд байгаагүй том төсөв. Хамтарсан Засгийн газар байгуулагдах үеийн салбарын төсөвтэй харьцуулахад 1.5 дахин өссөн гэсэн үг. Салбарын багц дотроо эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардалд 284 тэрбум төгрөг төсөвлөснөөс нь харсан ч их том төсөв. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн төсөв ч нэлээд нэмэгдсэн. Хөрөнгө оруулалssтад 18.5 тэрбум төгрөг тавигдсан. Нийслэл, аймаг, сумдад баригдаж байгаа том эмнэлгүүд ашиглалтад орох учраас тэдгээрийг шинэ,орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай байгаа юм. Нөгөө талаас гурав, дөрвөн сумын дунд байдаг сум дундын эмнэлгийг өндөр төвшний тоног төхөөрөмжөөр хангах шаардлага тулгарч байгаа. Мөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг дижитал, томографийн томоохон аппараттай болгомоор байна. Хөрөнгө оруулалтын зардлын дийлэнх нь эдгээрт зарцуулагдахаар байгаа. Эрүүл мэндийг дэмжих санд 2.5 тэрбум, их засварт 9.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнээс гадна эмч, сувилагч нарын чадавхийг нэмэгдүүлэх зардал энд бий.
-2012 оны төсөв Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эцэслэн биелүүлэхэд чиглэгдэнэ. Энэ төсвийн зарцуулалтын дүнд мөрийн хөтөлбөр дэх танай салбарын зорилт хэр зэрэг биелсэн байх бол?
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт манай салбарын 22 зорилт бий. Үүнийг задалбал 96 үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байдаг.Нэг бүрчлэн тооцоог нь хийгээд үзвэл биелэгдэхгүй, эсвэл хоцорсон зүйл байхгүй. Магадгүй 70-80 хувийн биелэлттэй гарах тохиолдол байж болох юм. 2012 он гэхэд салбарын өмнө тавьсан зорилт амжилттай хэрэгжиж дуусна гэдэгт сайдын хувьд итгэлтэй байгаа.
-Хамтарсан Засгийн газрын хамгийн тодорхой амлалт бол иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг, хувь хүртээх явдал. Үүний тодорхой хэсгийг бэлэн бусаар олгож байгаагийн дотор эрүүл мэндийн үйлчилгээний зардал хамрагдаж байгаа. 2012 оны хувьд энэ чиглэлд ямар байдлаар хэдий хэмжээний хөрөнгө ашиглаж болохоор байгаа вэ?
-Өндөр өртөгтэй оношлогоо, эмчилгээнд зориулж таван тэрбум төгрөг тавьсан. Энэ нь бэлэн бусаар авах сая төгрөгөө ах дүү, төрөл садангаараа нийлээд энэхүү оношлогоо, эмчилгээний зардалд зориулах боломжийг нээж байгаа юм. Өнгөрсөн онд 9.2 тэрбум төгрөг гаргаж эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй бүх хүний шимтгэлийг дөрвөн жилийн хугацаагаар төлж, даатгалд бүрэн хамруулсан. Одоо Монголд эрүүл мэндийн даатгал төлдөггүй нэг ч иргэн байхгүй.
-Томоохон хөрөнгө оруулалт, даацтай төсөв шаардаж буй ямар ажил байгаа вэ. Заримаас нь дурдахгүй юу. -Эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ болон автомашины парк шинэчлэх зорилт чухлаар тавигдаж байгаа. Улаанбаатар хотын яаралтай тусламжийн төв гэхэд л 80 гаруй машинтайгаас явдаг нь ердөө 30 гаруйхан. Тиймээс өнгөрсөн онд Засгийн газраас Түргэн тусламжийн сүлжээний тухай үндэсний хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн хүрээнд аймаг, нийслэлийн түргэн тусламжийн байгууллагуудын бүтэц, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Өнгөрсөн онд энэ чиглэлд хоёр тэрбум төгрөг төсөвт тусгайлан суулгаж байсан бол энэ жил 2.5 тэрбум төгрөг суусан. Үүгээр явуулын амбулаториудыг хөгжүүлэх, алсын дуудлагын түргэн тусламжийг оновчтой болгох, түргэн тусламжийн үйлчилгээг хүнд хүргэх зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 270 орчим сумын болон нэгдсэн эмнэлгийг машинаар хангасан нь том үзүүлэлт. Гэхдээ энэ чиглэлд цаашид ч тогтмол хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Эрүүл мэндийн сайдын багцаас гадна нийслэлийн Засаг даргын багцаас тэрбум төгрөгийг нийслэлийн түргэн тусламжийн сүлжээг сайжруулахад зориулаач гэсэн саналыг тавьж байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд, цаашдаа бүтцийн өөрчлөлтийг зөв хиймээр байгаа юм. Тухайлбал, түргэн тусламжийн автомашинуудыг дүүргийн нэгдсэн эмнэлэгт нь салбар байгуулан өгөх хэрэгтэй. Гэтэл одоо хүүхдийн яаралтай тусламж нь дүүргийн эмнэлэгт, том хүнийх нь яаралтай тусламжийн төвд хамаарах жишээтэй. Тэгээд бүр яаралтай түргэн тусламжийн дуудлага нь шуурхай удирдлага, мэдээллийн төвд ирдэг. Ийм саланги байдлыг засч сайжруулахаар нийслэлийн удирдлагуудтай ярьж байгаа.
-Өнгөрсөн онд Эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдсэн. Үүнтэй холбоотойгоор төсөвт өөрчлөлт орж байгаа юу?
-Шинэ хуулийн дагуу сум, өрхийн эмнэлэг өрхийн болон сумын эрүүл мэндийн төв болж өөрчлөгдсөн. Эрүүл мэндийн төв болсноороо нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэх тогтолцоонд шилжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бүх хүнд хүрч үйлчилдэг болж байна. Энэ утгаараа нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүрээнд төсөв нэлээд нэмэгдсэн. Мөн аймгийн төвийн эмч нар таван жил тутам зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг хуулиараа авах ёстой ч авч чаддаггүй. Хуулийн нэр томъёоноос болоод авч чаддаггүй хэрэг. Харин шинэ хуулиар “Аймгийн нэгдсэн эмнэлэг” гэсэн нэр томъёог зориуд оруулж өгснөөр тэрхүү урамшууллыг авах нөхцөл бүрдсэн. Үүнд шаардлагатай хөрөнгө нь ч энэ төсөвт суусан. Түүнээс гадна тэтгэвэрт гарах хугацаа өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсөв нэмэгдэж байгаа. Мөн мэргэжил дээшлүүлэх сургалтыг яамны шууд харьяанд шилжүүлсэн учраас өрхийн болон сумын эрүүл мэндийн төвийн эмч нарыг таван жил тутамд нэгдсэн байдлаар мэргэжил дээшлүүлэхэд зориулж мөнгө суулгасан.
-Төсвийн тодотголоор юу юуг шийдвэрлэхээр болсон бэ?
-Нийт 77 тэрбум төгрөг нэмж туссан. Тухайлбал, элэг шилжүүлэхтэй холбоотой 600 сая төгрөгийг суулгалаа. Мөн чөмөг яс шилжүүлэн суулгахад шаардлагатай 300 сая төгрөгийг нэмж тусгасан. Үүнээс гадна нөгөө л тоног төхөөрөмж, автомашин, шатахууны өр барагдуулах гэхчилэн тодорхой зардлууд туссан.
Б. Номин

Сэтгэгдэл (1)
(203.91.118.190)
Ashku dee gj